Бүртгэл, статистикийн газрыг С.Мэндсайхан удирдана

2016-01-05 10:25:21

 

 

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас Гааль, татварын ерөнхий газрын даргаар С.Пүрэвийг, Бүртгэл, статистикийн газрын даргаар С.Мэндсайханыг томилжээ. С.Пүрэв нь Сангийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бол С.Мэндсайхан нь Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байгаад шинэ оны өмнө ажлаа өгөөд байсан юм.

 

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаас Бүртгэл статистикийн газрын орлогч даргаар бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийг томилжээ.

Eagle.mn

 


Нүүр хуудас