Мөрдөн байцаах газрын байр таазнаасаа нурж эхэлжээ

2016-01-05 10:24:03

 

Манай улсын төрийн зарим үйлчилгээний байгууллагуудын барилга дотор насжилт өндөртэй барилгууд нэлээд бий. Түүний нэг 1930-аад онд баригдаж байсан Улсын мөрдөн байцаах газар юм.

 

Тэгвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тус газрын хоёр давхарт суух нэгэн мөрдөн байцаагчийн өрөөний тааз нуран унажээ. Азаар уг нуралтын улмаас хүний амь нас эрсдээгүй ч байгууллагад тодорхой хэмжээний хохирол учирсан гэх мэдээлэл байна.

 

Тус барилга өмнө нь 2013 онд мөн л таазнаасаа нуралт өгч байжээ. Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа “Уг барилгад хүн ажиллуулж болохгүй, аюултай” гэх дүгнэлтийг гаргаж байжээ.  Гэвч шинээр байр баригдаагүй тул ийнхүү дотор нь Мөрдөн байцаах газар, Тахарын ерөнхий газар байрладаг бөгөөд иргэд үйлчлүүлсээр байгаа юм.

 

 

П.Жаргал


Нүүр хуудас