Дунд ангийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэлнэ

2016-01-05 09:57:42

 

 

Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр анги буюу дунд ангийн сурагчдын өвлийн хоёрдугаар улирлын  амралт өнөөдрөөс эхэлнэ. Тэд энэ сарын 5-25 хүртэл  амрах юм. Харин ахлах ангийн сурагчид буюу 10-12 дугаар ангийнхан энэ сарын 12-25 хүртэл тус тус амрах юм.

 

Бага ангийнхан буюу 1-5 дугаар ангийн сурагчдын амралт 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлсэн бөгөөд сурагчдын амралтыг нийслэл болон орон нутагт ялгавартай байхаар тогтоож өгсөн.

 

Үүнд, орон нутгийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 1 хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын сарын 12-18 хүртэл тус, тус амрах юм.

 

Eagle.mn


Нүүр хуудас