Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-01-05 09:42:52

 

09:00 цагт Corprote зочид буудлын Конвеншн центрт Онцгой байдлын ерөнхий газар, НҮБХХ хамтран "Гамшгийн эрсдэлийг бууруулах нь" үндэсний семинар эхэлнэ.

 

10:00 цагт НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл эхлэж байгаатай холбогдуулан цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдана.  

 

11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-тай хамтран тус дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Энх тулга” хүнсний дэлгүүрийн гадна талбайд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

 

11:00 цагт "Corporate" зочид буудалд АСЕМ-ийн зочдод үйлчлэх зочид буудлуудад ажиллах хүмүүсийг бүртгэх үйл ажиллагаа үргэлжлэнэ.

 

12:00 цагт ЕБС-ийн сурагчдын дундах волейбол, сагсан бөмбөгийн "Сурагчдын лиг"-ийн нийслэлийн шигшээ тэмцээний албан ёсны сугалааг "Хангарьд” ордонд зохион байгуулна.

 

14:00 цагт Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвтэй хамтран ажиллах төлөвлөгөө батална.

 


Нүүр хуудас