Цэргийн үүрэгтэн, офицеруудын бүртгэл эхэллээ

2016-01-05 09:36:16

 

Цэргийн үүрэгтэн, офицеруудын ээлжит бүртгэл өнөөдөр эхэлж байна. Бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.

 

Бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байсан генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид хамрагдах юм байна.

 

Энэ удааагийн цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулах аж.

 

Бүртгэлээр цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлдог юм байна.  

Eagle.mn

 


Нүүр хуудас