Түлэгдсэн биетэйгээ охиноо тэвэрч явсаар эмнэлэгт хүргэжээ

2016-01-05 09:05:05

 

Баянхонгор аймгийн Шаргалжуут суманд нэгэн малчны гэр шатжээ. Тодруулбал, тус сумын малчин Д.Дамирангийн зуух нь дэлбэрч, гэрт нь унтаж байсан зургаан настай охин түлэгдсэн байна.

 

Түймрийн үеэр дүрэлзсэн халуун галд түлэгдэж буй охиноо аав Д.Дамиран нь аварч амжжээ. Гэвч охины биеийн 80 хувь нь түлэгдсэн бөгөөд гэмтсэн охиноо эмнэлэгт хүргэхээр аав нь 3 км орчим газарт тэвэрч алхсан байна.

 

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар охины аав нь хөгжлийн бэрхшээлтэй аж. Тэрээр хүйтэнд охиноо ийн тэвэрч явахдаа өөрийнх нь түлэгдэлт хүйтэнд хайрагдсан гэнэ.

 

Одоогоор аав охин хоёрын биеийн байдал хүнд байгаа бөгөөд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

 

П.Жаргал

 

 

 


Нүүр хуудас