Харүмафүжи Д.Бямбадорж бүх сүмочдийг манлайлна

2016-01-05 09:02:00

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башё нэгдүгээр сарын 10-24 хооронд нийслэл Токио хотын сүмогийн ордонд болно. Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь ойрын хугацаанд түрүүлээгүй байсан ёкозүна Харүмафүжи Кюүшюү башёд түрүүлсэн учир хацү башёд зүүн жигүүрийг тэргүүлэх болж, бүх сүмочдын манлайд гарах болсон байна. Мөн бэртэл гэмтлийн асуудал гарахгүй бол Монголын гурван аварга энэ тэмцээнд зодоглох юм.

 

ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж

ёкозүна Хакүхо М.Даваажаргал 

ёкозүна Какүрюү Ананд

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

М3 Ичиножёо А.Ичинноров

М4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

М7 Тамаваши Б.Мөнх-Оргил

 

Жюүрёо

Зүүний 1 Сэйро А.Өнөболд
З-4 Араваши Э.Дөлгөөн 
Б-4 Кагамио Б.Нанжид
З-8 Асасэкирюү Б.Дашням 
З-9 Токитэнкү А.Хүчитбаатар
Б-11 Азүмарюү С.Тодбилэг
Б-12 Чиёошима Г.Мөнхсайхан 

 

Б.Баяр


Нүүр хуудас