Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна

2016-01-05 07:30:00

 

Улаанбаатар хотод үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

 

Энэ сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр:

 

6, 7-нд баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хангайн уулсаар, 9-нд говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав, Дарьгангын талаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.  


Нүүр хуудас