Улс, хот хооронд нэмэлтээр 314 автобус үйлчилнэ

2016-01-01 10:30:00

 

Шинэ жилийн баярын энэ өдрүүдэд хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг нэмэлтээр явуулахаар болжээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 03-ны өдөр хүртэл улс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд нэмэгдлээр 314 тээврийн хэрэгсэл явах юм байна.

 

Үндсэн графикаар 981 тээврийн хэрэгсэл гарч буй бөгөөд нийт 1295 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчлэх ажээ.

 

П.Жаргал


Нүүр хуудас