Хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх 230 мянга гаруй дуудлага иржээ

2016-01-04 17:37:11

 

Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөх тохиолдол нэмэгдэж байна. Хүүхдийг тамлан зовоох, заазуурдах зэрэг зүрх шимшрэм олон хэрэг үйлдэгдэж, хүүхдүүд хохирсоор байгаа билээ. ХТҮГ хүүхдийн тусламж, мэдээллийн 108 утсыг 2014 оноос хойш ажиллуулж буй. Тус утсанд хүүхдүүд өөрсдийн эрх зөрчигдсөн даруйд залгаж, тусламж авдаг. Тэгвэл энэ утсанд өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрх зөрчигдсөн 230 гаруй мянган дуудлага ирсэн байна.

 

Энэ нь хүүхдийн хүчирхийлэл буурахгүй байгааг харуулж байгаа юм.  ХТҮГ-ын Олон нийт түншлэл хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал “Эцэг эхдээ зодууллаа, хүүхэд хүчирхийлэлд өртөж уйлж байна, аюултай байдалд орлоо гэсэн дуудлага их ирдэг. Нийт ирсэн дуудлагын 30 гаруй хувь нь зайлшүй хамгаалалт шаардлагатай зорилтот дуудлага байдаг. Сүүлийн үед хүчирхийлэлд өртсөн тухай мэдээллийг хүүхдүүд өөрөө өгөхөөс гадна тэдний хөрш болон олон нийт өгөх нь нэмэгдсэн” гэлээ.

                                                                                                                                        

М.Болор

 

 


Нүүр хуудас