Тамхи татах насны доод хязгаарыг 21 болгожээ

2016-01-04 17:28:34

 

АНУ-ын Хавай муж тамхины хэрэглээнд хяналт тавих үүднээс тамхи хэрэглэх насны доод хязгаарыг 21 болгон тогтоосон байна. Энэ хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 21-ээс доош насны иргэнд тамхины төрлийн бүтээгдэхүүн, электрон тамхи худалдаалахыг хориглосон аж. Тамхи татдаг хүмүүсийн олонхи нь өсвөр насандаа тамхи татаж сурсан гэх судалгаа байдаг бол ахлах сургуулийн сурагчдын 22 орчим хувь нь электрон тамхи хэрэглэж үзсэн хэмээн судалгаанд хариулжээ.

 

Залуучуудын дунд никотины хэрэглээ өндөр болсон энэ үед үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хамгийн тохиромжтой гэж Архаг өвчнөөс сэргийлэх төвийн Лола Ирвин ярьжээ.

Э.Цэнгэл

 

 


Нүүр хуудас