Гааль, Татварын ерөнхий газрын даргаар С.Пүрэвийг томилно

2016-01-04 17:24:56

 

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэн Гааль, татварын ерөнхий газар болгож буй. Түүнчлэн Үндэсний статистикийн хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газруудыг нэгтгэж, Бүртгэл, статистикийн газар болгож буй билээ. Тэгвэл дээрх хоёр байгууллагын даргаар томилогдох хүмүүсийн нэр тодорхой болсон байна. Тодруулбал, Гааль, татварын ерөнхий газрын даргаар Сангийн дэд сайд асан С.Пүрэв, Бүртгэл, статистикийн газраар хуучнаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийг томилохоор болсон байна.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас