Хөлбөмбөгийн өвлийн солилцоо, наймааны цонх нээгдлээ

2016-01-04 16:50:54

 

 Улаанбаатарын цагаар нэгдүгээр сарын 2 -ны өглөө 08:00 цагаас Францийн Лиг-1, Английн Премьерлигийн, өвлийн солилцоо наймааны цонх нээгдлээ. Дөрвөн 7 хоногийн хугацаатай үргэлжилж, манай цагаар хоёрдугаар сарын 2-ны өглөө 07:00 цагт хаагдана. Харин Германд 3-ны 01:00, Испани, Италийн наймааны цонх нэгдүгээр сарын 4-нд нээгдэнэ. Мөн Франц, Италд наймааны цонх Англитай ижил нэг өдөр хаагдана. Одоогоор яригдаж байгаа мэдээнээс үзвэл

 

-Өнгөрсөн жил аваргуудын лигийн тэмцээнд “Реал Мадрид”-ын хаалганд гайхалтай нэгэн гоол оруулж явсан “Шальки 04”-ийн 19 настай залуу жигүүрийн хамгаалагч Лерой Санег “Манчестер Сити” 55 сая еврогоор үнэлжээ.

 

-10 сая еврогоор үнэлэгдээд байгаа Италийн шигшээ болон “Интер”-ийн хамгаалагч А.Раноккьяг Английн “Норвич сити”-гийн дасгалжуулагч Алекс Нейл багтаа элсүүлсэн тохиолдолд хамгаалалтынхаа асуудлыг шийдэж чадна.

 

-“АС Милан” хамгаалалтандаа хүч нэмэхээр “Челси”-гийн шилдэг хамгаалагчдын нэг Б.Ивановичийн гэрээг судалж байна.

 

-Оросын лигт найман гоол оруулаад байгаа “Локомотив Москва”-гийн Сенегал довтлогч Б.Ниассег “Челси” анхааалтай ажиглаж байна.

 

Б.Баяр


Нүүр хуудас