“Үргээлэг-2” кино дэлгэцнээ гарна

2016-01-04 16:49:27

 

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Үргээлэг” кино өнгөрсөн 2014 онд нээлтээ хийн үзэгчдийг байлдан дагуулж тухайн жилийнхээ шилдэг бүтээлээр нэрлэгдэн “Гранпри” шагнал хүртсэн.

 

Тэгвэл энэ онд “Үргээлэг” киноны хоёрдугаар анги дэлгэцнээ гарах нь ээ. Гэхдээ энэхүү бүтээлийн найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллахгүй юм байна. Харин тус бүтээлийн туслах дүрд тоглосон жүжигчин Баянаа буюу Ж.Баясгалан продюсер, найруулагчаар ажиллаж байгаа гэнэ. Тэд кино зураг авалтаа эхлүүлсэн бөгөөд гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Н.Ялалт нар тогложээ. 

 

 

Жүжигчин Баянаа шинэ оны эхний өдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Үргээлэг УСК-ны хамт олноос та бүхэндээ 2016 оны хамгийн эхний өдрийн мэнд хүргэе! Энэ онд та бүхэнтэйгээ дэлгэцээр дахин уулзах болно” хэмээн постолжээ.

 

Г.Даша


Нүүр хуудас