Улсын заан Ц.Баярсайханд 11 жилийн ял оноолоо

2016-01-04 16:18:39

  

 

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Улсын заан Ц.Баярсайханд холбогдох шүүх  хурал өнөөдөр 11:00 цагт Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, 14:00 цагийн үед шүүх шийдвэрээ гаргажээ.

 

Түүнд Эрүүгийн хуулийн 148.4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилж, онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан байна.

 

Эх сурвалжийн хэлж буйгаар тэрээр аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс нийт 500 сая төгрөгийг “Мах импекс” компанитай гэрээ хийсэн мэтээр хуурамч бичиг баримт үзүүлэн мэхлэн авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа гэнэ.

 

Ийнхүү анхан шатны шүүхээс 11 жилийн хорих ял сонссон тэрээр дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгджээ.

 

Eagle.mn

 

 

 


Нүүр хуудас