Pок попынхон шинэ жилээ тэмдэглэлээ

2016-01-04 14:59:23

 

Монголын рок попын өчигдөр “Эстрад ёолк-2016” нэрийн дор шинэ жилийн баяраа нижгэр тэмдэглэлээ. Тэд жил бүрийн шинэ жилээр бусдыг баярлуулах ажилд цаг наргүй зүтгэн өөрсдөө ч баярлах завгүй гүйцгээдэг. Тэр ч утгаараа жил бүрийн эхний өдрүүдэд ийнхүү шинэ жилээ тэмдэглэн чуулдаг юм. Энэ жилийн шинэ жилийг “Сүнс” хамтлагийн Лхагваа зохион байгуулсан гэнэ. Тэрээр рок попынхоны төлөө чамгүй ажил хийж гүйцэтгэдэг бөгөөд тэдний оюуны өмчийн асуудалд ч хамгийн түрүүнд дуугардаг нэгэн билээ. 

 

Рок попынхон шинэ жилийн цэнгүүн дээрээ шилдгүүдээ тодруулжээ. Тодруулбал,  2015 оны шинэ уран бүтээлч "Ocean grey" студи, “2015 оны азтан”-аар продюсэр Ангирмаагийн шинэ хамтлаг "Кактус" тодорч, “Эстрад урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн”-ээр  "Айзам" хамтлагийн Д.Ганболд, “2015 оны шилдэг гар утасны контент”-оор “Татар” хамтлаг, дуучин A Cool, “Frankseal” хамтлагийн  "Бороо” дуу

33207 татагдсан амжилтаар тэрүүлжээ. Мөн “2015 оны шилдэг уран бүтээл”-ээр “Лемонс” хамтлагийн III дахь бие даасан цомог, “Хүсэл” тоглолт оржээ.

 


“Эстрад ёолк-2016” цэнгүүний хөтлөгчөөр Нисванис хамтлагийн Амгаа, дуучин Нара, хөгжмийн зохиолч Б.Наранзун, дуучин С.Сэрчмаа нар ажиллан хамт олноо хөгжөөжээ.

 

Г.Даша

 

 

 


Нүүр хуудас