Генийн шинжилгээ хийлгэж, хүүхдээ солигдсоныг мэджээ

2016-01-04 14:38:00

 

Турк улсын Травзон хотод амьдардаг нэгэн гэр бүл салах дээрээ тулж, хүүхдэдээ генийн шинжилгээ хийлгэхэд хүрчээ. Учир нь тэднийд шинэ мэндэлсэн хүүхэд нь аавтайгаа адилгүй байснаас эл асуудал дэгдэж, гэрийн эзэн эхнэрээ “араар тавьсан” гэдэг үндэслэлээр гэр бүлээ цуцлуулах дээрээ тулжээ. Ингээд хүүхэддээ генийн шинжилгээ хийлгэхэд, тэдний санаанд оромгүй хариу гарчээ. Тодруулбал, тухайн хүүхдийн гени нь ээж болон аавынхаа гениэс өөр байсан бөгөөд тэдний хүүхэд биш гэдэг нь тогтоогдсон аж. Энэхүү тестийг хариуг зургаан эмч зөвлөлдөн байж гаргажээ.

 

Гэтэл хүүхдийн эх Селмаг нярайлах үед тухайн төрөх эмнэлэгт өөр нэгэн эх амаржиж таарсан нь тэдний хүүхдүүдийн солигдох үндэслэл болжээ. Тиймээс Селма нөхрийнхөө хамтаар өөртэй нь хамт няралсан эхийг хайж олоод хүүхдүүд нь солигдсон талаар хэлэхэд өнөөх гэр бүлийнхэн хоёр хүүхдээ хоёуланг нь авна хэмээсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хүүхдүүдийнхээ “солиог” гаргаагүй байгаа аж.

 

Хоёр гэр бүлийг шоконд оруулаад буй энэ явдлын буруутан тухайн үед эмнэлэгт ажиллаж байсан эмч, сувилагч нар болж таарчээ.

 

Eagle.mn


Нүүр хуудас