Улсын заан, хурандаа Ц.Баярсайханыг шүүж байна

2016-01-04 14:19:09

 

 

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлжээ.


Түүнийг бусдын эд хөрөнгийг залилсан хэргээр ийнхүү шүүж байгаа юм байна. 

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нын өдөр шүүх хурал нь болох байсан ч хохирогчийг оролцуулах шаардлагатай гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хурлыг хойшлуулжээ.

 

Шүүгдэгч Ц.Баярсайхан хохирлыг нь барагдуулсан тул шүүх хуралд хохирогчийг оролцуулах хүсэлтийг тавьсан байна.

 

П.Жаргал


Нүүр хуудас