Ирвэс хамгаалагч залуугийн тухай нэвтрүүлэг олон улсад цацагджээ

2016-01-04 14:10:32

 

Ирвэс хамгаалах сангийн 27 настай биологич залуу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний цогцос болон автомашиныг гэрээсээ гарсан гэх өдрөөс хойш зургаа хоногийн дараа Хөвсгөл далайгаас олсон байдаг.

 

Талийгаач залуугийн учир битүүлэг эл үхэл олны анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд хууль, хяналтын байгууллагынхан ажлын хэсэг байгуулан хэргийг шалгаж буй.

 

Түүний хэрэгт ар гэрийнхэн болон “Ирвэс хамгаалах сан”-гийнхан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг сэжиглэж байгаагаа мэдэгдсэн.

 

Тэгвэл талийгаачийн талаарх нэвтрүүлэг саяхан “DISCOVERY” гэх сувгаар дэлхий даяар цацагджээ. Ингэснээр талийгаачийн хэрэгт олон улсын мэргэжлийн байгууллагынхан анхаарлаа хандуулж эхэлсэн гэх мэдээлэл байна.

 

Дашрамд дурьдахад, талийгаачийн хэргийг нухацтай шалгахыг уриалж, олон улсын 37 их сургууль, байгууллагын 49 эрдэмтэд хамтран мэдэгдэл хүртэл гаргаад байгаа юм.

 

П.Жаргал


Нүүр хуудас