Дакар Ралли тэмцээний оролцогч осол гаргаж, 10 үзэгч гэмтлээ

2016-01-04 13:53:00

 

Аргентинд Dakar Rally-гийн тэмцээн эхлэх үеэр үзэгчид рүү Хятадын оролцогч Гуа Мейлины автомашин хурдтайгаар дайран орсноос 10 настай хүү эцгийнхээ хамт хүнд гэмтсэн харамсалтай явдал болжээ.

 

Уралдааны эхний энэ өдөр 10 үзэгч гэмтсэн бөгөөд тэдний найм нь хөнгөн гэмтжээ. Уралдааныг зохион байгуулагчид эхний ээлжинд гэмтэж, бэртсэн дөрвөн иргэдийг  яаралтай эмнэлэг рүү шилжүүлжээ. Харин үүний дараа цагдаа нар зургаан хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

 

Түүнчлэн эмчилгээний дөрвөн нисдэг тэрэг, найман түргэний тэргийг хэргийн газар руу илгээсэн байна.

 

Шархадсан иргэдийн дунд дөрвөн хүүхэд, нэг жирэмсэн эх байсан ба тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас