Өмгөөлөгч Б.Батзаяаг авлигын хэргээр цагдан хорьжээ

2016-01-04 13:59:26

 

 

“Ананд энд Батзаяа” гэх хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагынхан саатуулан шалгаж эхэлж, улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр цагдан хорьсон байна.

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг МИАТ-ийн гэх мөнгө угаасан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ч.Хоролсүрэнгээс хоёр сая ам.долларыг нь залилсан хэмээн буруутгаж буй гэнэ.

 

Өмгөөлөгч Б.Батзаяа нь УИХ-ын гишүүн Х.Баттулга болон ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан ажээ.

 

Өдгөө тэрээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм байна.

 

 

 

П.Жаргал


Нүүр хуудас