Хүүхдийн уйлж буй шалтгааныг тодорхойлдог аппликэйшн бүтээжээ

2016-01-04 12:47:00

 

 

Тайванийн судлаачид “Cry Translator” нэртэй шинэ аппликейшн зохион бүтээсэн нь хүүхдийн уйлж буй шалтгааныг тогтоож мөн хариултыг нь олж чаддаг аж.

 

Тайванийн үндэсний их сургуулийн зохион бүтээгчдийн багийн ахлагч Чан Чуан- Юй-гийн ярьснаар энэ аппликейшн нь хүүхдийн өлсөх, нойр хүрэх, өвдөх, живх нь норох гэсэн дөрвөн төрлийн шалтгаанаар уйлах чимээг ялгадаг байна. Энэ аппликейшныг зохион бүтээхийн тулд 100 гаруй нярай хүүхдийн 200 мянга орчим жишээг ашигласан аж. Ухаалаг гар утсанд татагдаад буй энэ аппликейшн нь хүүхдийн уйлах чимээг 15 секундэд шинжилж чаддаг байна.

 

Хоёр долоо хоногоос доош насны хүүхдийн хувьд аппликейшны  уйлах шалтгааныг зөв тогтоох магадлал 92 хувьтай бөгөөд хүүхдийн нас ахих тусам уйлах шалтгааныг шинжлэх магадлал буурдаг аж. Тухайлбал, орчиндоо дасан зохицсон зургаан сартай хүүхдийн хувьд энэ аппликейшн үр дүн багатай гэнэ.

 

Уг аппликейшнийг Playstore болон App Store-оос татаж авч болох ба 4.99 ам.долларын үнэтэй юм байна. 

 

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас