Намын бүлгүүд хуралдсангүй

2016-01-04 12:31:00

 

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуваарь ёсоор хуралдах ёстой. Тодруулбал, УИХ дахь АН, МАН-ын бүлэг ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдаанаа хойшлуулаад байна. Түүнчлэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдахаар буй ч мөн л ирц бүрдээгүй байгаа юм.

 

Улсын Онцгой комисс Шадар сайдын өрөөнд хуралдаж буй учир тус эвслийн бүлгийн “давхар дээл”-тэй дөрвөн гишүүн оролцож байна. Тиймээс ирц бүрдэхийг хүлээж буй аж.

 

Eagle.mn


Нүүр хуудас