”Челси бүргэдүүд”-ийг талбайд нь илүүрхлээ

2016-01-04 12:22:22

 

ОХУ-ын тэрбумтан Роман Абромовичийн эзэмшдэг “Челси” клуб энэ улирал бүх тэмцээнийг оролцуулаад 10 удаа хожигдол хүлээж, Премьерлигийн аваргын өрсөлдөөнөөс нэгэнтээ хасагдсан учир Португал менежер Жозе Моуриньог үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй. Ингээд Өмнөд Солонгос, Австрали, ОХУ-ын шигшээг амжилттай удирдаж явсан Голландын Гус Хиддинкийг улирал дуустал ажиллуулах болсон. Түүний удирдлагад Челси клуб “Уотфорд”-той 2:2-оор, “Манчестер Юнайтед”-тай 0:0-ээр тэнцээд байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдсан 20 дугаар тойргийн тоглолтод “Кристал палас”-ыг талбайд нь 3:0-ээр бут ниргэсэн байна.

 

Энэ тоглолтын дараа Челсигийн хамгаалагч Жон Терри “Яг л өнгөрсөн улирлын Челси шиг тоглолоо” хэмээжээ. Түүнчлэн Лондоны клуб голланд мэргэжилтэн Гус Хиддинк ирснээс хойш хожигдол хүлээгээгүй байгаа юм. Тэд хүснэгтийн 14 дүгээр байранд жагсаж байгаа.

 

 

Б.Баяржаргал   


Нүүр хуудас