Энэтхэгт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2016-01-04 11:21:59

 

Энэтхэгийн Мьянмар, Бангладештэй хиллэдэг зүүн хойд нутагт 6.8 магнитудын газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт нь Манипур мужийн төв Импхалаас 29 км зайд  орон нутгийн цагаар 04:35 цагт болсон аж.

 

Уг бүс нутагт хүчтэй чичиргээ мэдрэгдсэн бөгөөд олон иргэн Бангладеш дахь гэрээсээ зугтан гарсан тухай BBC агентлаг мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна.

 

Энэтхэгийн зүүн хойд хэсэг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг бөгөөд үүний улмаас ЕвроАзи болон Энэтхэгийн эх газар жилд ойролцоогоор 4-5 см ойртсоор байгаа юм.

 

Үүний өмнө өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Балба улсад 9000 хүний аминд хүрсэн аймшигт газар хөдлөлт болсон билээ.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас