Саудын Араб Ирантай харилцаагаа тасалж магадгүй

2016-01-04 10:22:27

 

Өнгөрсөн бямба гарагт Саудын Арабын вант улс Шейх Нимрийг терроризмын хэрэгт буруутган 46 хүний хамт цаазалсан нь Ойрхи дорнодын шашны мөргөлдөөнийг хурцатгахад хүргээд байна.

 

Шейх Нимрийг цаазалсныг буруушаасан иргэд Ираны нийслэл Тегеран хот дахь Саудын Арабын элчин сайдын яам руу дайрчээ. Энэхүү үйл явдлын дараа хоёр улсын дипломат харилцаанд сэв суулаа гэж Саудын Арабын эрх баригчид мэдэгджээ. Гадаад хэргийн сайд Жубейр Ираны дипломатчдыг 48 цагийн дотор Саудын Арабыг орхин гарах хэрэгтэй гэжээ.

 

Дашрамд дурдахад, Иран улс болон Саудын Араб Сири, Йемен улсын мөргөлдөөнд эсрэг байр суурьтай байсан юм. Харин Шейх Нимрийг цаазалснаар өмнө нь ярвигтай байсан Иран, Саудын Арабын харилцааг хурцадмал байдалд хүргээд байна.

 

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас