Түргэний оператор найз залуугийн дүрд тоглож, бүсгүйн амийг аварчээ

2016-01-04 10:04:51

 

Жеоржиа мужид өнгөрөгч арванхоёрдугаар сарын 31-ний өглөө 4 цагийн үед 27 настай Роберт Жайлз гэх залуу нэгэн эмэгтэйг хулгайлж улмаар секс шопт аваачжээ. Тэрээр бүсгүйг найз залуу руугаа залгахыг шаардсан бөгөөд эмэгтэйг хүчирхийлж буйгаа хайртай залууд нь сонсуулахаар шийдсэн байжээ.

 

Харин бүсгүй боломжийг ашиглаж найз залуу руугаа биш 911 рүү залгасан байна. Нөхцөл байдлыг ойлгосон түргэний оператор “сэргэлэн загнаж”, үйл явдлын турш эмэгтэйн найз залуугийн дүрд тоглосон аж.

 

Оператор Деонтей Смит сэжигтэнтэй ярилцаж байх зуураа цагдаа нарыг хэргийн газар руу явуулж, хулгайлагдсан бүсгүйг аварчээ.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас