Чуулганаар юу хэлэлцэх вэ

2016-01-04 10:02:10

 

Шинэ оны эхний өдөр намын бүлгүүд хуваарь ёсоор хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ. Тодруулбал, УИХ дахь АН болон МАН, “Шударга ёс” эвслийн бүлгүүд Төрийн ордон дахь тус тусын хуралдааны танхимд хуралдах юм. Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Худалдааны тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

 

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна. 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас