Эрдоган Гитлерийн засаглалыг магтаагүй гэв

2016-01-03 15:40:00

 

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Гитлерийн засаглалыг хамгийн хүчтэй ерөнхийлөгчийн засаглал хэмээн иш татсан тухай олон улс, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байсан. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөлөөс үүнийг эрс үгүйсгэн, буруу ойлгогдсон гэж мэдэгджээ.

 

Түүнийг Саудийн Араб улсад хийсэн айлчлал хийгээд ирсний дараа Турк улсад ерөнхийлөгчийн засаглал хэр  тохиромжтой талаар сэтгүүлчид асуухад “Дэлхий дээр ерөнхийлөгчийн засаглалын жишээ олон байдаг. Гитлерийн Герман бол үүний нэг юм” гэсэн аж.

 

Харин Ерөнхийлөгчийн зөвлөл үүнийг “Ерөнхийлөгч болон парламентын засаглал эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тохиолдолд Гитлерийн үеийн Герман шиг муу удирдлагад хүргэх аюултай” гэсэн утгаар хэлсэн гэж тайлбарлажээ.

 

Дашрамд дурдахад, сөрөг хүчин болох Бүгд найрамдах ардын нам Туркийг Ерөнхийлөгчийн засаглалтай болгох Эрдоганы санааг сайшаахгүй байгаа юм.

 

Э.Цэнгэл 


Нүүр хуудас