Сан-Диегогийн ихрүүд нэг жилийн зөрүүтэй мэндэлжээ

2016-01-03 15:00:14

 

Сан-Диего хотод мэндэлсэн ихрүүд төрсөн өдрөө нэг өдөр тэмдэглэж чадахааргүй болжээ. Ихрүүд хоёрхон минутын зайтай мэндэлсэн ч он солигдох агшинтай давхацсан учир хоёр өөр онд мэндэлснээр төрсний гэрчилгээ дээрээ бичүүлжээ.

 

Бяцхан Жейлин Валенсиа шинэ он гарахаас нэг минутын өмнө буюу 11:59 цагт, харин Луис Валенсиа Жуниер 2016 оны нэгдүгээр сарын нэгний 00:01 цагт  мэндэлсэн байна. Жейлин 2.24 кг, Луис 2.52 кг жинтэй төржээ.

 

 

Ихрүүдийн ээж тэднийг нэг өдөр, нэг онд төрөөсэй хэмээн хүсч байсан аж. Харин аав нь хүүхдүүдээ эрүүл саруул төрсөнд нь баяртай байгаа гэнэ. Харин гурван настай Изабелла охин хоёр өөр онд төрсөн ихэр дүүтэй болжээ.

 

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас