5 одтой зочид буудалд юуны учир гал гарав

2016-01-03 13:27:00

 

Шинэ оны эхний өдөр дэлхийн хамгийн өндөр барилга болох Дубайн Бурж Калифагийн дэргэдэх  “The Address” таван одтой зочид буудалд гал гарсан талаар мэдээлж байсан.

 

Галын үеэр 16 иргэн бэртсэн ба одоогоор хоёр  хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэдний нэг нь бие давхар эмэгтэй юм байна.   

 

Гал зочид буудлын гадна хэсгийг яг л цаас шатаж буй мэт богино хугацаан бүрхэн авсан хэмээн гэрчүүд ярьжээ.

 

 

Энэ нь 2012 оноос хойш Дубай дахь өндөр барилгуудад гарч буй гурав дахь гал бөгөөд Арабын нэгдсэн Эмират улсад өндөр барилгуудын гадна хэсгийг хийхдээ шатамхай материал ашигладаг гэх таамаглал дэвшүүлэхэд хүргээд байна. Учир нь энэ удаагийн гал хөнгөн цагаан, полиуретаны хольцыг барилгын гадна хэсэгт ашигласнаас үүдсэн болзошгүй байгаа гэнэ.

 

2013 оны барилгын тухай шинэ хуулинд уг материалыг ашиглахыг хориглосон заалт багтжээ.

 

Их Британийн “Gloucestershire” коллежийн галын аюулгүй байдлын багш Барри Дубай дахь өндөр барилгуудын 70  гаруй хувь нь гадна хэсэгтээ шатамхай материал ашигласан байдаг гэжээ. Харин тус улсын Засгийн газар одоогоор галын шалтгааны талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.  

 

Э.Цэнгэл 


Нүүр хуудас