Нууц хэвээр үлдээх ёстой 7 зүйл

2016-01-03 12:55:00

 

Судлаач Вячеслав Роузи олон нийтэд тарааж болохгүй хувь хүний долоон нууц байдаг тухай бичжээ. Тэдгээрт ямар нууц багтсаныг та бүхэнд хүргэж байна.

 

1.    Төлөвлөгөөгөө биелэх хүртэл бүү дэлгэ

 

Аливаа төлөвлөгөөнд дутагдалтай тал байдаг тул биелэхгүй ч байж магад, төлөвлөгөөгөө хүмүүст бүү дэлгэ.

 

2.    Хийх гэж буй сайн үйлсийнхээ талаар бүү ярь

 

“Хүн чамд тус хүргэсэн бол ярьж яв, хүнд чи тус болсон бол дуугүй яв” гэсэн үг байдаг. Хэрэв сайхан сэтгэлээр хүнд тусласан бол тэрийг заавал олонд дэлгэж, өөрийгөө “рекламдах” хэрэггүй.

 

3.    Амьдралынхаа зарим нэг зүйлийг нууцал

 

Хоолны дэглэм, унтах цаг, сексийн харилцаа гэх мэт зүйлсийн талаар ярих хэрэггүй. Хүмүүс өөрт тохиолдсон хөгжилтэй, хүндхэн явдлаа бусадтай хуваалцах тун дуртай байдаг. Гэвч тэдгээр түүхүүд дотор таны тухай бүхий л нарийн ширийн мэдээлэл байгааг бүү мартаарай.

 

4.    Чимээгүй байх нь зориг тэвчээр шаарддаг

 

Бид өдөр бүр янз бүрийн шалгууртай тулгардаг. Зарим хүмүүс гадаад, зарим нь дотоод. Гадаад шалгуур хүн бүхний нүдэнд ил, чухал юм шиг санагдаж болох юм. Гэвч дотоод сэтгэл чинь ямар тэвчээр гаргаж, бэрхшээл саадыг хэрхэн туулж байна вэ гэдэг хамгийн чухал билээ.

 

5.    Бусдын оюун санааны хөгжлийн талаар бүү ярь

 

Хүмүүсийн тухай юу гэж бодох нь ганц таны асуудал. Онцгой шаардлагатай тохиолдолд л бусадтай хуваалц.

 

6.    Гэр бүлийн маргаантай асуудлаа бүү хуваалц

 

Гэр бүл дэх маргаантай асуудлаа бага ярих нь танай гэр бүлийг хүчтэй бас тогтвортой болгодог гэдгийг сана.

 

7.    Хүмүүст муу үг бүү хэл

 

Тоос дарсан гутлыг тайлаад хаяж болно. Харин муу үг сонссон хүн гэртээ ирээд тэр бүхнийг ор тас мартчихдаггүй. Тиймээс бусдад муу үг бүү хэл. Ямар үг хэлнэ, хариуд нь тийм л үг сонсоно. Сайн сайхныг түгээ.

 

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас