Өсвөрийн сэлэмчид тулалдана

2016-01-02 15:39:20

 

Монголын туялзуур сэлэмний холбооноос 2016 онд зохион байгуулах дотоод болон гадаадад болох тэмцээний хуваарийг гаргажээ. Тус холбооны энэ оны анхны тэмцээн нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээр эхлэх юм байна. Мөн энэ онд манай улсад анх удаа "Mongolian Open" олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

 

Гадаадад болох олон улсын тэмцээнийг өсвөрийн сэлэмчид хагалах юм байна. Тодруулбал, Арабын нэгдсэн Эмират улсад өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 20-29-ний өдрүүдэд болох хуваарьтай аж.

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас