Монголын 16 тамирчин олимпийн эрхээ аваад байна

2016-01-02 14:28:00

 

Энэ жил хүн төрөлхтний спортын их наадам олимп болно. Риод болох зуны 33 дугаар олимпийг зорих эрхийг одоогоор манай улсын 16 тамирчин авсан байна. Үүнд чөлөөт бөх 6, буудлага 3, байт харваа, хөнгөн атлетикийн төрөл тус бүр нэг эрх авсан байна. Мөн паралимпийн таван тамирчин Риог зорих эрхтэй болжээ. Түүнчлэн Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүд Европ тивд энэ сараас эхэлнэ. Манай улсын жүдочид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа Риог зорих боломжтой. Мөн манай тамирчид чөлөөт бөх, бокс, хүндийг өргөлтийн төрөлд олимпийн эрхийн төлөө дөрөв, тавдугаар сард өрсөлдөх юм.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас