Хамес Родригес 200 км/цагийн хурдтай давхижээ

2016-01-02 13:35:44

 

Испанийн Реал Мадрид клубын залуу од, колумб хагас хамгаалагч Хамес Родригез бэлтгэлийн бааз руугаа хурд хэтрүүлж давхисан зөрчил гаргасан байна. Цагдаа түүнийг зогсоохыг оролдсон ч тэрээр өөрийн Ауди маркийн автомашинаараа 200 км/цагийн хурдтай давхиж оджээ. Тиймээс колумб эр энэ үйлдлийнхөө төлөө торгууль хүлээхээр болсон байна.

 

Хөлбөмбөгчид өөрийн автомашинтай хурд хэтрүүлсэн зөрчил гаргах тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд Реалаас л гэхэд өмнө нь Франц довтлогч Карим Бензема ийм зөрчлийг гаргаж байжээ.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас