Хүннү Моллд “Шуугиан таригч” нээлтээ хийнэ

2016-01-01 13:07:48

 

Шинэ оны эхний өдөр буюу өнөөдөр нэгэн дэлгэцийн шинэ бүтээл нээлтээ хийхээр товоо зарласан билээ. Энэ бол найруулагч Д.Галбаярын “Шуугиан таригч” хэмээх инээдмийн  шинэ кино юм. Тэрээр хамгийн сүүлд үзэгчдэд “Тагнуулч аав” киногоо дэлгэсэн.

 

Инээдмийн төрөл жанраар уран бүтээл туурвидаг тэрээр өөрийн цахим хуудаснаа “Маш нууц киноны зураглалыг хараад залуучууд маань ямар гоё зураг авдаг болоо вэ гэж өөрийн эрхгүй бодсон. Гүенбаатар гэдэг залуутай хамтран ажиллана даа гэж бодоод гарч билээ. Тэгвэл ингээд дүүтэйгээ нэгэн шинэ кинон дээр ажиллахаар зургаа эхлүүлээд явж байгаа нь сайхан байна” хэмээн бичин уран бүтээлээ эхлүүлж байсан.

 

Түүний шинэ уран бүтээлд “Х-Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, жүжигчин О.Долгор нар тоглож байгаа. Найруулагч Д.Галхүү энэхүү бүтээлийнхээ гол дүрд ангийн анд Т.Бархүүгийн хамт тоглож байгаа юм.  Харин түүний гэргий хулан киноны продюсераар ажиллаж байгаа аж.  Өнөөдөр 15.00 цагт Хүннү Моллын кино театрт “Шуугиан таригч”-дын тухай нууц задрах нь ээ.

Г.Даша


Нүүр хуудас