Мюнхений хоёр өртөөг халдлага гарч болзошгүй хэмээн хаажээ

2016-01-01 12:38:19

 

ХБНГУ-ын Мюнхен хотын галт тэрэгний хоёр өртөөг өнгөрсөн шөнө хаасан байна. Учир нь тус хотын цагдаагийн газарт баруун дүүргийн хоёр галт тэрэгний өртөөнд террорист халдлага хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл ирсэн байна.

 

Тиймээс Мюнхений цагдаагийн албан хаагчид шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх хоёр өртөөг түр хаажээ.

 

 

 

Германы хэвлэл мэдээллээр өнөөдөр өглөө энэхүү халдлагыг лалын хэт даврагсдын бүлгийнхний төлөвлөгөө байсан хэмээн сэжиглэж байгаа талаараа Мюнхений цагдаа нар мэдээлсэн юм.

 

Цагдаагийнхан иргэдийг томоохон арга хэмжээнээс хол байхыг анхааруулсаар байгаа аж.  

 

Мюньхэнд цагдаагийн 550 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдал зарлан  ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн баривчилгаа болоогүй хэмээн албаныхан мэдээлжээ.

 

 

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд Францын нийслэл Парист цуврал халдлага болж, 130 хүн амь үрэгдсэн юм.  Сүүлийн долоо хоног Бельги, Франц, Австри болон бусад орнуудад сэжигтэй алан хядагчдын баривчилсан талаар мэдээлж байсан билээ.

 

Eagle.mn


Нүүр хуудас