Дэлхийн хамгийн өндөр барилгын дэргэдэх зочид буудалд гал гарчээ

2016-01-01 05:10:34

 

Дэлхийн хамгийн өндөр барилга болох Дубайн Бурж Калифагийн дэргэдэх "The Adress Dubai Mall" 5 одтой өндөр зэрэглэлийн зочид буудалд гал гаран шатаж байна. Гал 20  даврын гаднаас гарч эхэлсэн бөгөөд 63 дугаар давхар хүртэл асчээ. Одоогоор 14 иргэн бэртэж, гэмтсэн байна.

 

 

Уг зочид буудал нь 820 өрөө 7 ресторантай юм байна. Энэхүү гал нь шинэ жилийн салют буудуулсан газраас ердөө 457.2 метрын зайд байрладаг юм байна. Дубайн Бурж Калифад шинэ жилийн баяраа тэмдэглэхээр сая гаруй хүн цуглаад байгаа бөгөөд тэд уг галыг намжтал хаашаа ч хөдөлж чадахгүй хүндхэн байдалд орсон байна.

 

Гал орон нутгийн цагаар 21.30 цагт гарсан гэнэ. Тус улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас уг зочид буудалд буудалласан зочдыг нүүлгэн шилжүүлж, шинэ байр олгож байгаа хэмээн мэдээлжээ.

 

Гал чухам юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. 

 

Г.Даша

 

 

 

 


Нүүр хуудас