Парис, Брюссельд ёслолын буудлагыг хоригложээ

2015-12-31 16:10:00

 

Саяхан Парист цуврал халдлага гарч 130 хүний амь үрэгдсэн. Тиймээс энэ удаагийн зул сарын баяраар дахин террорист халдлага гарч болзошгүй гэж Европын холбооны улсууд болгоомжилж байгаа юм.

 

Австри, Герман улсууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны дараа Парис, Брюссельд мөн олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж, баярын үеэр ёслолын буудлага хийхийг хориглолоо.

 

Ийнхүү зул сарын баяртай холбоотой олон нийтийн арга хэмжээг тодорхой хүрээнд хязгаарлахаар болсон байна.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас