Халимагийн ард түмэн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

2015-12-31 15:00:00

 

Халимагийн иргэн Оюумаа Донгак гэх бүсгүй найзуудын хамт  “Цөлөгдөл, эргэн ирэлт”-ийн дурсгалын цогцолборт очсон тухайгаа бичээд видео бичлэгийг хамтатган оруулжээ. Өнгөрсөн даваа гарагт олон зуун хүн халимагийн хэлмэгдэгсдийг дурсахаар ийнхүү цугласан байна.

 

Энэ тухай Оюумаа Донгак өөрийн фэйсбүүк хуудсандаа ийнхүү бичжээ.

 

“Би цөллөгөнд явж, амьд гарахын төлөө олон жилийн турш тэмцэж, гашуун түүхийг туулсан хүмүүстэй бага насаа өнгөрөөсөн. Аймшигтай түүх. Эрх мэдэлтнүүд халимагийг үгүй хийхийг зорьж байсан. Тиймдээ ч үл дагагчдыг нухчин дарж, сайнаар ханддаггүй байв.

 

Халимагуудыг Сибир, алс зүүн хязгаар руу салган байршуулсан ба бусад үндэстний адил бөөнөөрөө оршин суухыг  зөвшөөрөөгүй билээ. Гэвч халимагууд тасарсан мах, үсэрсэн цус хэмээгддэг элэг нэгтнүүдтэйгээ холбоотоой байсаар иржээ. Мөн тэд өөрийн соёл, зан заншил, уламжлал, төрөлх хэл, итгэл үнэмшлээ хадгалан үлдэж чаджээ. Энэ бол гагцхүү хүчтэй, зориг зүрхтэй хүмүүсийн чадах зүйл юм.

 

Ойд амьдардаг хоёр халимаг азтай тохиолдлоор Омскийн нэгэн мухлагт таарсан түүхээ нүдэндээ нулимстай ярьж байсныг санаж байна. Тэдний нэг нь гуталтай нөгөө нь хөл нүцгэн байв. Тэрээр өөрийн гутлаа нөгөө халимагт тайлж өгчээ. Халимагуудын хувьд элэг нэгтэндээ туслахыг зайлшгүй дагаж мөрдөх ёстой зүйл гэж үздэг билээ...

 

...Аймшигтай түүх, хүнд жилүүд, буруутай эрх баригчид. Гэхдээ энэ улс хэзээ ч буруугаа хүлээн зөвшөөрч, аймшигтай гэм үйлдсэндээ гэмшээгүй. Дайны дараах Германыг санаж  байна уу? Тэд алдаагаа хүлээн уучлал гуйж чадсандаа өөрсдийн эдийн засгийг сэргээн босгож чадсан юм” хэмээн бичжээ.

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас