Премьерлиг: Сандерланд 0-1 Ливерпүүл

2015-12-31 14:22:00

 

Кристиан Бентеке энэ улирлын тоглолтуудын хоёрдугаар хагасын хамгийн хурдан гоолыг орууулсан нь (22 сек) Ливерпүүлд 3 оноо авчирлаа. Бельги довтлогч премьерлигт өөрийн хамгийн олон гоолоо "Хар Муурнууд"-ын эсрэг оруулсан юм. Тодруулбал, тэрээр Сандерлэндийн эсрэг нийт зургаан гоол оруулаад байна. Түүнчлэн Ливерпүүлийн хаалгач Симон Миноле 2015 оны календарийн жилээр хамгийн олон клийн шийт буюу хаалгаа хуурай манасан хаалгачаар тодорлоо. Юрген Клопын баг ийнхүү хожсоноор 30 оноотой болж, Манчестер Юнайтедтай зэрэгцэж байна.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас