Хойд Солонгосын удирдагчийн ойрын туслах авто ослоор нас баржээ

2015-12-31 14:02:00

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ойрын туслах, Ким Ян Гон гэгч автомашины ослоор нас барсан талаар тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ. Ким Ян Гон нь 73 настай байсан бөгөөд Өмнөд Солонгостой харилцах харилцаанд ихээхэн үүрэгтэй оролцдог байсан байна. Тус улсын төрийн мэдээллийн агентлаг Ким Ян Голын авто ослыг детальчлан танилцуулсан бөгөөд тэрээр экс удирдагч Ким Чен Ирийн үеэс хойш Өмнөдтэй харилцах харилцаанд голлох үүрэг рольтой ажиллаж байжээ. Харин залуу удирдагч Кимийн үед өмнөх удирдагчтай ойр ажилладаг байсан эрхмүүд нэг нэгээр осолд орж нас барсаар буй билээ.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас