Жерар Депарде Иосиф Сталины дүрд тоглоно

2015-12-31 12:52:00

 

Франц жүжигчин Жерар Депарде ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины дүрд тоглож байгаа аж. Тодруулбал, тэрээр найруулагч Фанни Ардантын бүтээл, “Сталины буйдан” киноны гол дүрд тоглохоор болж, зураг авалтаа эхлүүлжээ. Энэ нь Францын зохиолч Жан Даниел Балтасаттын 2013 оны Нобелийн шагналт зохиолоос сэдэвлэсэн бүтээл юм байна.

 

 

Франц жүжигчин Жерар Депарде 2013 онд ОХУ-ын иргэншил авсан. Мөн тэрээр ОХУ-ын иргэншилтэй болсныхоо дараа Францын Ерөнхийлөгч Франсуа Олландегийн жүжигчдээс авах татварыг 75 хувь болгож, нэмэгдүүлсэн бодлогыг шүүмжилж байсан юм.

 

Тэрээр 2011 онд Франц, Оросын хамтарсан “Распутин” киноны гол дүрд тоглож байсан юм. 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас