Усэйн Болт дэлхийн шилдэг тамирчнаар шалгарлаа

2015-12-31 12:31:00

 

Олон улсын спортын хэвлэлийн холбооноос жил бүр оны дэлхийн шилдэг тамирчдыг нэрлэдэг. Спортын шилдгүүдийг тодруулахад 91 улсын спортын сэтгүүлчид саналаа ирүүлжээ.

 

Эрэгтэйчүүдийн шилдэг тамирчнаар Ямаикийн гүйлтийн тамирчин Усэйн Болт шалгарчээ. Түүнчлэн дэлхийн шилдэг тамирчнаар теннисчин Новак Жокович, Аргентины хөлбөмбөгчин, супер од Леонель Месси нар хоёр, гуравдугаар байрт шалгарсан байна.

 

Харин эмэгтэйчүүдийн шилдгээр Америкийн теннисчин Серена Уильямс, хоёрдугаарт Этиопын тамирчин, 1500 метрийн зайн дэлхийн аварга, гүйгч Гензебе Дибаба, гуравдугаар байрт 200 метрийн гүйлтийн дэлхийн аварга Нидерландын тамирчин Дафна Схипперс нар шалгарчээ.

 

Мөн оны шилдэг багаар Испанийн хөлбөмбөгийн Барселона клуб тодорсон байна.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас