Тамхины иш хаявал 300 еврогоор торгоно

2015-12-31 12:08:00

 

Италийн парламент тамхины иш хаясан хүнд 300 еврогийн торгууль ногдуулах хууль баталлаа. “Ногоон эдийн засаг” төслийн хүрээнд уг хуулийг баталсан бөгөөд хэрэгжилт нь гудамж талбай, цэцэрлэг зэрэг олон нийтийн газарт хамрах аж.

 

Мөн бохь, цаас зэрэг хог хаягдал хаясан тохиолдолд 30-150 еврогийн торгууль төлөхөөр тусгажээ.

 

Түүнчлэн шинэ батлагдсан хуулиар орчны болон агаарын бохирдолтой тэмцэх, утаат түлшний хэрэглээг багасгах замаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж.

 

Тухайлбал, Итали улс агаарын бохирдолтой тэмцэхэд зориулж 35 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Үүнийг Италийн Байгаль орчны сайд Лука Галлетти Парист саяхан болж өндөрлөсөн цаг уурын  дээд хэмжээний чуулга уулзалтын бас нэгэн үр дүн хэмээжээ.

 

Үүнээс гадна Италийн эрх баригчид агаарын бохирдолтой тэмцэхийн тулд шинээр хэд хэдэн хориг гаргасан байна. Үүнд, Ром, Турин, Милан хотод зарим хувийн тээврийн хэрэгсэлд хориг тавьж, нийтийн тээврээр үнэгүй зорчихоор болжээ.

 

Мө пиццагаар алдартай Наполи хотын зарим тосгонд агаарын бохирдол өндөр хэмжээнд хүрсэн тул пицца хийхэд ашигладаг хуучны модон пийшинг ашиглахыг хориглосон байна.  

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас