“2016 оныг В.Путинаар эхэлнэ”

2015-12-31 11:13:00

 

В.Путины дэмжигчид 2016 оныг ерөнхийлөгчтэйгээ угтаж бас үдэхээр боллоо. Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зураг бүхий цөөн тооны хуанли худалдаанд гарчээ.

 

Уг хуанлид Оросын ерөнхийлөгчийн цээж нүцгэн загасчилж байгаа, сүм рүү алхаж буй, хүндийг өргөж байгаа зэрэг чөлөөт зургуудыг эшлэл үгийн хамт оруулж өгчээ. В.Путины зурагтай хуанлиг Оросын Звезды и Советы сонин 200 мянган хувь хэвлэсэн байна.

 

Ерөнхийлөгчийнхөө үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг хойд хөршийнхөн 2016 оны хуанлиг ихээр худалдан авч байгаа аж.

 

Э.Цэнгэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Нүүр хуудас