Ипотекийн зээлийн хүүг бууруулах уу

2015-12-31 11:02:00

 

Арилжааны банкууд иргэдэд ипотекийн орон сууцны зээл олгохоо зогсоогоод буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас ажлын хэсэг гарч, зээлийг сэргээх шинэ хуулийг боловсруулж байгаа юм. Тэгвэл цаашдаа ипотекийн зээлийн хүүг наймаас бууруулах асуудал яригдаж эхэлсэн байна. Уг зээлийн хөтөлбөрийг анх эхлүүлэхдээ инфляцийн төвшинөөс хамаарч, 8/+-1/ байхаар тусгасан. Тэгвэл инфляци энэ онд 2.9 хувьд хүрч, эрс буурсан нь ипотекийн зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах боломжийг бүрдүүлж байгаа аж.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас