Дүрвэгчдэд эмэгтэй хүнтэй яаж харьцахыг заажээ

2015-12-31 10:32:11

 

Европын холбооны улсуудад Ойрхи Дорнод, Африкийн дүрвэгчдийн тоо нэмэгдээд байгаа. Тэгвэл Европын орнууд шинээр ирсэн дүрвэгчдэд эмэгтэйчүүдтэй хэрхэн харьцах талаар сургалт зохион байгуулж эхэлсэн тухай FranceTV İnfo мэдээллээ.

 

Дүрвэгчдэд Европын жендерийн тэгш байдал, нийгмийн амьдралыг таниулах нь сургалтын гол зорилго гэнэ. Учир нь зарим дүрвэгчид задгай хувцастай эмэгтэйчүүд, олон нийтийн газар үнсэлцэж буй хосууд, согтууруулах ундаа ууж буй хүмүүсийг хараад цочирдох, гайхах тохиолдол цөөнгүй гарч байгаа аж.

 

Тэдгээр дүрвэгчдийн олонхи нь жендерийн тэгш эрх төдийлөн үйлчилдэггүй, эмэгтэйчүүдийг эр нөхрийнх нь өмч мэтээр үздэг улс орнуудаас ирсэн учир ийнхүү бэрхшээл тулгарч байна гэж Норвегийн сэтгэл судлаач Пер Издал ярьжээ. Тэрээр дүрвэгчдийн асуудлаар мэргэшсэн нэгэн бөгөөд уг сургалтын зохион байгуулагч юм.

 

Мөн Австричууд дүрвэгчдийн соёл, шашин шүтлэгт зориулан зан үйлийн  товхимол гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Уг товхимолд хүний эрх, эрх чөлөө, ардчилал, тэгш эрх, хүүхдийн эрх зэрэг сэдвүүд багтах аж.  

 

Энэхүү санааг германчууд дэмжиж байгаа бөгөөд зарим хотын дарга нар дүрвэгчдийн дагаж мөрдөх соёлын тухай журам боловсруулаад байна.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас