Төрийн нарийн бичгийн даргаар Ю.Идэрцогийг томилжээ

2015-12-30 16:50:14

 

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж зарим албан тушаалтныг томилсон. Тодруулбал, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ю.Идэрцогтыг томилжээ.

 

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн ирэх сонгуульд нэр дэвшихийн тулд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тиймээс түүний оронд Ю.Идэрцогтыг томилсон нь энэ аж.

 

Ю.Идэрцогт нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан бөгөөд "Монгол шуудан" компанийн удирдлагаас нийслэлийн захиргаанд ирсэн нэгэн юм. Мөн Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн аж.

Eagle.mn


Нүүр хуудас