ISIS-ийн 10 удирдагчийг устгажээ

2015-12-30 12:02:52

 

Өнгөрсөн сард явуулсан АНУ-ын агаарын довтолгооны үеэр Ирак, Сирид идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ISIS буюу Исламийн улс бүлэглэлийн нөлөө бүхий 10 удирдагч амь эрсэдсэн гэж АНУ-ын цэргийн албаныхан мэдэгдлээ.

 

Эдгээр 10 удирдагч өнгөрсөн сард болсон Парисын цуврал халдлагыг зохион байгуулсан мөн барууны улсуудад террорист ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан гэжээ.

 

Тэдний нэг болох Чараппе ал-Моуэдэн нь Парисын цуврал халдлагын удирдагч гэгдэж буй Абдул хамид Абааудтэй шууд холбоотой байсан аж. Чараппе ал-Моуэдэн Парисын захын дүүрэгт төрсөн бөгөөд 2013 онд Сирид зорчиж байсан аж. Түүнийг арванхоёрдугаар сарын 24-нд агаарын цохилтод өртсөн гэжээ.

 

Түүнчлэн Англид боловсрол эзэмшсэн, ISIS-ийн ажиглалтын эсрэг технологи, зэвсгийн сайжруулалтыг хариуцдаг байсан этгээд арванхоёрдугаар сарын 10-ны агаарын дайралтын үеэр амиа алдсан байна.  

 

Үүнээс гадна Парист цуврал халдлага үйлдсэн этгээдтэй шууд холбоотой Абдул Кадэр Хаким Иракийн Мосул хотод хоёр өдрийн өмнө амь эрсэдсэн гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас